Tuesday, February 1, 2011

Сэдэвгүй

Би хатуу ч байж чадна, өрөвч ч байж чадна.Гомдохоо хүрвэл жижигхээн хэний ч төсөөлөөгүй зүйл дээр гомдож чадна, гомдкү гэвэл хараалгуулж зүхүүлж байсан ч гомдку өнгөрч чадна...Уучилкудээ гэж бодсоор байгаад тэсэхгүй уучилчихсан байдаг. Угаасаа хүнд өс санах дургүйг ч хэлэх үү тэгж явах шаардлагагүйг ойлгосон, шал хэнд ч хэрэггүй тэнэг зүйл, өөртөө л зовлон хураахын нэмэр. Хүнд үзэл бодлоо тулгах нь тэнэг. Тэр хүн өөрийнхөөрөө би бас өөрийнхөөрөө л байя л даа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр хувь хүмүүсийн амьдрал надад ямар хамаа байна, таарч тохироод болж л байвал хөөрхий болоо шдээ, тааркуу болоод салсан бол тэр л биздээ, өөрсдөө нээх салж нийлдгүй ч юм шиг салж нийлэх тоолонд нь шалиг завхайгаар нь дуудаад л..ямар хэрэг байна... Өөрөө өөрсдийнхөө толгойг мэдэхээс өөр сайхан юм хаа байна. Хүнд зөвлөгөө өгч болно гэхдээ амьдралд нь оролцох хэрэггүй байлгүйдээ... 
Заза би унтлааа, гэнт гэнт бодлоо бичмээр болдгийн..тэгээд л би бичдэг...

No comments:

Post a Comment