Monday, April 25, 2011

Сургууль минь баяртай

Бичих болсон тухай: Төрийн Шагналт Хөгжмийн Зохиолч Б.Шарав гуайн ая, төгөлдөр хуурч Б.Чинбатын тоглосон “Сургууль минь баяртай” аяыг сонсоод бичих санаа төрсөн болно.

Сургууль минь баяртай
Энэ миний сургууль “Эрэл”...
Миний сургууль хүүхэд шуугиулсан байхдаа хамгийн гоё, хамгийн аз жаргалтай…  Дандаа л дулаахан, нар ээж байдаг. Хэзээд сурагчид биднийгээ хүлээж, нэг л өөриймсөг... Сургууль дээрээ байхад хамгийн хөгжилтэй.
10 жилийн өмнө шүдгүй ч гэсэн цаана л нэг эгдүү хүргэм инээмсэглэлээр нүүр дүүрэн инээмсэглэсэн, аав ээжийн хайрнаас өөрийг мэдэхгүй охид хөвгүүд СУРГУУЛЬд анх ирцгээсэн. Тэр үед бүх л зүйл шинэ: шинэ мэдрэмж, шинэ хамт олон, шинэ орчин...
1р ангиа төгсөж байхдаа 10р ангиа төгсөж байгаа мэтээр баярлаж, 10 жилийн дараа сургуулиа төгсөх мөч тэртээд юм шигээр санагдаж байсан минь өчигдөрхөн шиг. Энэ л өдрийг мөрөөдөн шахуу байдаг байсан бол одоо амьдралын шинэ хаалгыг нээх цаг нь аль хэдийн иржээ. Гэтэл Сургууль чинийхээ босгыг даанч алхмааргүй байна, эргээд тэр л бяцхан охин болоод, эргээд бүгдийг шинээр эхлүүлмээр, эргээд ангидаа суумаар, эргээд багш нартаа загнинуулмаар, эргээд дэггүйтмээр, гүймээр, муу авмаар, формоо өмсмөөр, даалгавараа хиймээр, эргээд ангийхантайгаа л хамт баймаар, партныхаа ард суумаар... Зүгээр л цаг хугацааг буцаамаар санагдавч тэгж болдоггүй нь харамсалтай...
Сургууль чамд би өглөө болгон миний нойрыг булаадагт чинь, дулаахан хөнжилөөс минь босгодогт чинь хамгийн дургүй ч надаас авсан нойр болгоныхоо хариуд эрдэм ном, хязгааргүй их мэдлэгийн эрдэнэсийн санг бэлэглсэнд чинь маш их баярлалаа!
Тэр их мэдлэг, амьдралын ухаанд сургасан Багш нартаа хамгаас илүү хайртай! Хэдэн хүүхдээ амьдралд хөл алдах вий гэхээс сэрэмжлүүлж загнаж байгаа нь хүртэл цаанаас нь хүртэл хайр мэдрэгдэж, хүний олон хүүхдүүдийг хүнийх гэлтгүй өөрийн юм шиг л хамаг сэтгэл зүрхээрээ хайрлаж, хамгаалж, чадах бүхнээ бид нартаа зориулдагийг нь мөн ч олон жил ухааралгүй явлаа даа. Муу авхад минь өөрөө муу дүн авсан юм шиг санаа нь зовж байхад би зүгээр л зугаалж явдаг тэнэг шүү... Мөнх биш хорвоод нэгэн цагт бид аав ээж, багш нарынхаа тусламжгүйгээр амьдралаа авч явах үед гаргасан алдаагаа тэр дор нь засч байгаасай гэсэндээ л бид нарт одоо тэгж “үглэх” шиг.
Өөрийгөө биш хүүхдүүдээ л гэсэндээ шөнө дөл болтол бид нарын хуулсан, тэнэг тэнгэ алдаа гаргасан ажилуудыг тэвчээр, нойр, хүчээ хугаслан байж шалгасаар байгаад ирэхэд ойлгохгүй уурлуулж, хашгируулж, үгэнд тань ороогүйг минь уучлаарай. Гэвч Та хэзээ ч гойр багатай хоносон, та нараас болж цалингаасаа хасуулсан гэж гомдоллож үзээгүй мөртлөө харин ч өдөр болгон эрч хүчээр дүүрэн биднийгээ угтдаг нь гайхалтай.
            Арван жил гэдэг тийм ч бага хугацаа биш аж. Миний амьдралын хамгийн аз жаргалтай жилүүд энд л өнгөрсөн. Ахиж олж авашгүй тийм их дурсамж, хамгийн сайн найз нөхөдтэйгөө би энд л танилцсан, миний амьдралын хамгийн анхны дадлага,  алдаа оноо зэрэг үнэт сургамжуудыг энд сурсан. Энэ арван жилд хамт байсанд минь баярлалаа! Сургууль чамайгаа үргэлж санах болноо. Тэр л саруулхан ангиа, тээртэй санагддаг байсан хонхы дуугаа, өмсөхийг хүсдэггүй байсан формоо, тэр л багш сурагчдынхаа найрсаг харилцаа энэ бүгдээ мартахгүй ээ! Баярлалаа! Би СУРГУУЛЬДАА хайртай!
2011.04.25 21:40 Б.Ариуна

Wednesday, April 13, 2011

Цонх

Зуны аагим халуун мөртлөө яагаад ч юм цаанаа л нэг жихүүдэс хүрэм өдөр найзуудтайгаа уулзхаар гарсанаа гэнт очмооргүй, ганцаараа баймаар санагдаад нозоорсон мөртлөө л гудамжаар хаашаа явж байгаагаа мэдэхгүй алхав.
                Нар буцах болж, сэрүү ч бууж. Нилээд алхсаны дараа, амьсгаагаа дарангаа эргэн тойрноо ажтал гурван давхар, цагаан, яаж одоо болтол байгаа юм болоо гэмээр “зөвлөлт”ийн ах нар маань барьсан нь илт байрны хажууд ирсэн байв. Орцны үүдэнд нь жижиг, өнгө нь нилээн гундсан модон сандал дээр суугаад орчин тойрноо ажиглав. Саравчин дотор яриа хөөрөө болж буй хоёр охиноос өөр хүн амьтан харагдсангүй.
               Ийш тийш харан сууж байтал гэнт л хэн нэгэн намайг ширтээд байгаа юм шиг санагдаад эргээд хартал нэг давхрын цонхны төмрөөс зуурсан жижигхээн, хөхөрсөн гар зуурсан байсансан. Удалгүй гарны эзэн цухуйв. Тийм жаахан гэхэд зарим нэг олон жил амьдарсан хирнээ хоосон нүдтэй хүмүүсийн хажууд их л гунигтай, зовлон үзсэн харцаар намайг нэгэн хүү ширтэн байв.
-Сайн уу? Чи ганцаараа байгаа юм уу? Аав ээж нь хаачсан юм бэ? Хэмээхэд юу ч хэлсэнгүй, дуугүй л толгойгоо сэгсэрнэ.
Цаанаа нь хэн нэгэн гүйж ирэх чимээ дуулдав. Хартал үсээ хоёр салаа сүлжсэн хөөрхөн охин харав. Үсээ оролдоход нь гарыг нь хальт хартал булбарай охин гар нь аль хэдийн мойногшиж, олон сорви тогтсон байв. Мөн л түрүүний асуултаа асуухад, бас л дүүгийнх шигээ дүрлийсэн нүдээрээ харж байснаа ярив:
-Эгч ээ, дүү бид хоёр ингээд л өдөржингөө хоёулхнаа байдийн. Ээж маань зах дээр ногоогоо зарах гээд өглөө эрт явчихсан, аавын маань найзууд өчигдөр аавтай шатар тоглоно гэж гараад одоо болтол ирээгүй л байна. Гэртээ ирэхдээ дандаа л муухай үнэр үнэртүүлчихсэн ирдэг юм. Би лав том болоод архи уудаггүй ахтай суунаа... Бид нар аавдаа зөндөө хайртай, даанч согтуу ирэхээр нь ээж, дүү бид 3 айгаад байдгийн. Би найзуудтайгаа сургуульд явмаар л байдгийн, даанч дүүг харах хүнгүй, яслид өгсөн чинь бид нарын мөнгө хүрээгүй тэгээд  дүүгээ буцаагаад аваад би хардаг болсон. Би түрүү жилээс л хоол хийж сурсан, анх зөндөө гараа исгэдэг байсан” хэмээгээд гаран дээрх сорвиудаа харуулав. “Дүү бид хоёр том болоод аав ээждээ заавал тусланаа. Тэгээд бид дөрөв ахиж өлсөхгүй, аав архи уухгүй, ээж зах дээр муухай хувцастай зогсохгүй” гээд жаргаж буй нарны зүгт ширтэв. Гэнт юу болсийн гэмээр миний хоолой зангираад, нулимс цийлэгнээд явчихав. Би цонхноос холдсоор саравчинд орж суугаад байшинг нилээн ажиглав. Гурван давхрын вакуум цонхон дахь айл гэрэлтэй. Болор гэрлийн бүрхүүлийнх нь солонгорсон туяа ханан дээр нь ойно. Харваас чинээлэг “цонх”...
   Ингээд бодохноо, тэр байшин яг л амьдрал шиг шударга бус. Баян нь дээрээ, ядуу нь дороо.  Цонх болгоны цаана нэг бүхэл бүтэн Дэлхий, ертөнц, амьдралын эрээн бараан оршин буй ажээ.

3 дахь зассан хувилбар. 2011/IV/13/22.53                   Б.Ариуна

Saturday, April 2, 2011

БИ зожиг, мартамхай, уйланхай, залхуу, тоог үзэн яддаг, хүүхдэд хартай, зөрүүд, муухай ааштай, сүүтэй цайнд дуртай, номонд хайртай, классик хөгжиймөнд дэндүү дуртай, хуучинсаг үзэлтэй байж магадгүй, алхах аймаар дуртай, өвлийн өвөөд итгэдэг, тамхийг үзэн яддаг, Жонни Деппд дурлацан, улаан Мерседес Бензтэй болно гэж .боддог, ижил хүйстнүүдийг үгүйсгэдэггүй, шавьжинд дургүй,
мууранд хайртай, 13 тоонд дуртай, сэрээхгүй бол хэдэн цагаар ч хамаагүй унтана, алтанд дургүй, эмэгтэй хүмүүст амархан дурладаг, Африк явж үзмээр байдаг, сансарт ямар байдаг бол гэж боддог, арслан тэжээмээр санагддаг, аав ээждээ зөндөө загнуулдаг ч гэсэн тэдэндээ эрүүл саруул өсгөж өдий хүргэсэнд нь баярладаг, зөндөө хайртай, 2 дүүтэйгээ зөндөө муудалцаж, тэр 2ыгоо дандаа загнадаг ч гэсэн тэр 2тоо мааш их хайртай, алдаа гаргалаа гээд харамсдаггүй дараа нь ахиж тийм алдаа гаргаж болохгүй юм байна гэж ойлгож авдаг, зүгээр л байдаг л охин, сайхан найзууд, танилууд, юугаар ч дутаагаагүй аав ээж, хайртай 2 дүү, ачтай багш нар зэрэг зөндөө гоё хүмүүсээр хүрээлэгдсэн азтай охин... 
2010.08.23

Tuesday, March 29, 2011

Зам

18 жилийн тэртээ амьдрал хэмээх төгсгөлийг нь мэдэхгүй замд гарсансан. Цаг хугацаагаар бүтсэн, гагцхүү буцах эрхгүй энэ замаас өөр гишгэлэх зам надад байхгүй. Юу ч болж байсан мөлхөөд ч хамаагүй гол нь замынхаа дунд зогсолгүй ямар нэгэн аргаар алхам ч болтгуай урагшлах алтан дүрэмтэй ажээ. Буцаж явж болохгүй учраас замдаа өнгөрөөсөн олзныхоо хойноос харамсах нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтөй адил.
Яаж ч гундаж, гутарсан байсан би газар ширтэж алхдаггүй, аль болох цаашид тааралдах зам дээр хөндөлссөн чулуу, модыг газар ширтэж яваад урд нь тээглээд холдуулах гэж цанаа алдаж байсанаас одооноос яаж холдуулах вэ гэж бодож байсан нь дээр гэж боддог юм.
Замын нөхдөөс минь зарим нь хань болж чадхааргүйнүүд нь ард хоцрогдождээ. Магадгүй би ч бас хэн нэгний замын анд, зам нийлэхгүй болоод замаас нь салсан биз. Гэхдээ одоо хүн болгоны зам нийлдэггүйн хойно нийлж салаад заримдаа салсан зам нь эргээд нийлэх тохиолдол ч байхтай.
Хүн болгон явдаг ч тэр болгон зөв явах нь ховор энэ бартаа ихтэй замаар алдаж онож, туулсан хором бүртээ харамсахааргүй амьдрах хэрэгтэй яагаад гэвэл надад үүнээс өөр сонголт байхгүй, байсан ч тэр нь замаа дундаас хаяаад буцах....

Monday, March 21, 2011

Hora...

Нэг харсан миний цаг урсаж байна. Би дотор нь хөвөөд хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй...
Уснаас цухуйгаад хартал удахгүй сургууль, хүүхэд нас гэдэг их мөрөн маань дуусах дөхөж тун удалгүй их сургууль ,  биеэ даасан амьдрал хэмээх тэнгисд цаашлаад  далайд цутгах гэж байгааг мэдлээ.
Болдогсон бол цагийн урсгалыг сөрж сэлээд анх өсөж төрсөэ тэр л эрэг, тэр л минутанд очихсон. Гэвч яаж ч тэр амьдралын, цаг хугацааны ширүүн урсгалыг сөрж чадахгүйгээс цаашдын амьдралаа хөвж, урсгалдаа урсаж, усан дор бус харин сэлж , усны гадарга дээр болж буй амьдралыг харж явахсан. Яг л усны гадаргуугаас загас шүүрэхээр гэнт ирдэг шувууд шиг өвчин зовлон гэнтийн явдлуудас сэрэмжтэй байхын зэрэгцээ мөн усан дотор, намайг хүрээлж буй муу зүйлсээс хол байж аль болох эерэгээр сэтгэж, аливаа зүйлээс сайн сайхныг харж, цаашид том тэнгис далайд дайралдах далайн түрлэг аварга давалгааг даван туулах сэтгэлийн хаттай байхын тулд өнөөдрөөс эхлэн бага багаар бэлтгэлээ базаанаа....

2011.03.20/1:29

Saturday, February 26, 2011

Шунал.

Шунал гэж юу юм бэ? Ямар нэг зүйлийг хэтэрхий их хүсэх явдал уу? Ямар хүнийг шуналтай ямарыг нь шуналгүй? Хүн яагаад шунадагийн? Муухай шунал, сайхан шунал гэж байдгийм болов уу? гэж би өөрөөсөө сая асуулаа. Нилээн бодлоо... Бодсоны эцэст шунал гэдэг чинь ердөөсөө л хамаг уур хилэн, мунхаг, зовлонгийн эхлэл юм байна гэж бодов. Мөнгөнд, эд хөрөнгө, эрх мэдэлд хүмүүс шунадаг зарим нь бүр хайранд ч шунах нь бий. Шунал гэдэг чинь дуусдаггүй болхоороо их муухай юм, бүр илүү ихээр шуналд автуулж, хүнийг чөтгөрийн боолболгож байх шиг. 
Шунаад шунаад хүссэн эд зүйлээ авлаа гэж бодход тэр их байшин сав, машин тэрэгийг авсандаа аваад орохгүйгээс хойш ямар хэрэг байна. Цаашлад эрх мэдэлд шунасан хүмүүс төрийн эрхэнд гарвэл тэгээд л өөрийнхөө эрх ашгийг хараад, улс орноо хөсөр хаядаг юм шиг санагддаг. Мөн шуналтай хүн байнга сэтгэлийн зовиуртай мэт, яаж тэрнээс энэнээс их хөрөнгөтэй болох уу, нөгөө хэдэн цаасыг маань хулгайлчихвий энээ тэрээ гээд бөөн шаналал...Мөнгө бол хамгийн аймар шунал, яг л ёроолгүй сав шиг...
Шуналгүй хүн гэж мэдээж байхгүй гэхдээ шуналыг барьж хорьж, хэмжээнд нь байлгавал шэнал бас тийм ч аймаар биш байх гэж бодном. Миний бодлоор сайн шунал бол эрдэм номыг шунан сурж, өөрийнхөө мэдлэг оюуны далайд дусал нэмж байвал тэрэн шиг сайхан зүйл үгүй байх. 
Би ч багадаа их шуналтай байсан санагджийн..аав ээж хоёрынхоо үгэнд орохгүй байнга л илүү дутуу хэн ч хэрэггүй хог цуглуулаад л...Зүгээр  хөөрхөн харагдсан зүйлсээ л авчихдаг байсан. Харин одоо юм мэдэхийн, юмны наана цаана, учир зүгийг нь ойлгож гадарладаг болсноос хойшгялалзаж байгаа бүхэн алт биш гэдгийг ойлгож бас хичнээн их гоё үнэтэй зүйл авна тэр чинээгээр хүн шунал ихтэй болдгийг анзаарсан...
Хүн ихйг мэдэж, эрдэм ном сурах тусмаа илүү энгийн болж, эд материалд шунахаа больдог ажээ. Одоо бодоход суут сэтгэгчид, зарим нэг зохиолчид, бүр эсвэл Будда, Есүс нарт эд хөрөнгө гээд байхаар зүйлс байхгйү бараг солих ч хувцасгүй байдаг байсныг нь би одоо л ойлгож байх шиг, нээрээн л хүн их сурч боловсрохын хэрээр эд зүйлс сонин биш болдог юм байна....Би хэдий тэ нарын хэмжээнд хүртэлээ ухаараагүй ч гэлээ, тйим ч тэнэг биш ээ, юмыг бас ойлгодог, дөнгөж л танин мэдэж яваа охин, өмнө минь сурах зүйл олон байгаа, бүр энэ насандаа ч сурж гүйцэхгүй тийм их зүйл байгаа...
2011.2.17 00:55 цаг

Saturday, February 5, 2011

2011.02.05

Өнөөдөр өглөө хөрш болох Д.Урианхай гуай дээрээ золгоод сууж байтал нэг зочин ирсэн нь үнэхээр төвшин төлөв, 60 өнгөрч байгаа болов уу гэмээр насны хөгшин орж ирсэн юм. Тэгээд суугаад золгоод, аав ээж Урианхай гуайтай яриа дэогэж байхад нь сонслоо...
Тэгтэл үнэхээр гайхалтай мэдлэг боловсрол өндөр, эх хэлээ босоо Монгол бичигээ гаргуун эзэмшсэнээс гадна нилээн хэдэн гадаад хэлийг өөрийн хэлнээс өөрцгүй сурсан, үүх түүхээ хэнээс ч сайн мэддэг, цэвэр монгол хэлээрээ ярьдаг Жонон хэмээх миний 2 өвөөгийн үеийн хүн байв....
Хамгийн гайхалтай, сонирхол татсан зүйл нь гэвэл тэр хүн Ри багшийн хүүхдээс нь ялгаагүй, 3хан наснаасаа Билгүүн номч Б.Ринчен гуайтай хөдөө судалгаанд нь гуйсаар байгаад дагаж явж, Ри багшаас олон сайхан түүх, яриа сонссон нь үнэхээр сайхан санагдсан.

Би өдөржингөө Урианхай гуайнд үлдээд яриа сонсоод л баймаар санагдсан...Миний мэдэхгүй зөндөө гоё зүйлсийг ярьж өгсөн.
Өмнө нь өвөө эмээгийнхээ яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан би тэнэг байжээ. Одоо болжил өгвөл тэд нараасаа өөрийнхөө гарал үүсэл, түүх, хууч яриа сонсмоор санагдах юм...