18 жилийн тэртээ амьдрал хэмээх төгсгөлийг нь мэдэхгүй замд гарсансан. Цаг хугацаагаар бүтсэн, гагцхүү буцах эрхгүй энэ замаас өөр гишгэлэх зам надад байхгүй. Юу ч болж байсан мөлхөөд ч хамаагүй гол нь замынхаа дунд зогсолгүй ямар нэгэн аргаар алхам ч болтгуай урагшлах алтан дүрэмтэй ажээ. Буцаж явж болохгүй учраас замдаа өнгөрөөсөн олзныхоо хойноос харамсах нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтөй адил.
Яаж ч гундаж, гутарсан байсан би газар ширтэж алхдаггүй, аль болох цаашид тааралдах зам дээр хөндөлссөн чулуу, модыг газар ширтэж яваад урд нь тээглээд холдуулах гэж цанаа алдаж байсанаас одооноос яаж холдуулах вэ гэж бодож байсан нь дээр гэж боддог юм.
Замын нөхдөөс минь зарим нь хань болж чадхааргүйнүүд нь ард хоцрогдождээ. Магадгүй би ч бас хэн нэгний замын анд, зам нийлэхгүй болоод замаас нь салсан биз. Гэхдээ одоо хүн болгоны зам нийлдэггүйн хойно нийлж салаад заримдаа салсан зам нь эргээд нийлэх тохиолдол ч байхтай.
Хүн болгон явдаг ч тэр болгон зөв явах нь ховор энэ бартаа ихтэй замаар алдаж онож, туулсан хором бүртээ харамсахааргүй амьдрах хэрэгтэй яагаад гэвэл надад үүнээс өөр сонголт байхгүй, байсан ч тэр нь замаа дундаас хаяаад буцах....
No comments:
Post a Comment