Өнөөдөр өглөө хөрш болох Д.Урианхай гуай дээрээ золгоод сууж байтал нэг зочин ирсэн нь үнэхээр төвшин төлөв, 60 өнгөрч байгаа болов уу гэмээр насны хөгшин орж ирсэн юм. Тэгээд суугаад золгоод, аав ээж Урианхай гуайтай яриа дэогэж байхад нь сонслоо...
Тэгтэл үнэхээр гайхалтай мэдлэг боловсрол өндөр, эх хэлээ босоо Монгол бичигээ гаргуун эзэмшсэнээс гадна нилээн хэдэн гадаад хэлийг өөрийн хэлнээс өөрцгүй сурсан, үүх түүхээ хэнээс ч сайн мэддэг, цэвэр монгол хэлээрээ ярьдаг Жонон хэмээх миний 2 өвөөгийн үеийн хүн байв....
Хамгийн гайхалтай, сонирхол татсан зүйл нь гэвэл тэр хүн Ри багшийн хүүхдээс нь ялгаагүй, 3хан наснаасаа Билгүүн номч Б.Ринчен гуайтай хөдөө судалгаанд нь гуйсаар байгаад дагаж явж, Ри багшаас олон сайхан түүх, яриа сонссон нь үнэхээр сайхан санагдсан.
Би өдөржингөө Урианхай гуайнд үлдээд яриа сонсоод л баймаар санагдсан...Миний мэдэхгүй зөндөө гоё зүйлсийг ярьж өгсөн.
Өмнө нь өвөө эмээгийнхээ яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан би тэнэг байжээ. Одоо болжил өгвөл тэд нараасаа өөрийнхөө гарал үүсэл, түүх, хууч яриа сонсмоор санагдах юм...
No comments:
Post a Comment