Friday, February 4, 2011

Ануира

Хэхэ энэ нэрийг хүмүүс гайхаад байх шиг байна. Энэ нэрэнд ид шид байхгүй ээ. Зүгээр л өөрийнхөө нэрийг буруу тийш нь харуулцийн хэхэ :P. Тэгээд бас би өөрийнхөө нэрийг сүүлд нь нэг А-тай бичсээр байгаад сурчиж, тэрэндээ ч дуртай...Анх орос сургуульд орсон чинь л миний нэрийг журналанд АРИУНА гээд бичсэн, ямар орос хэлэнд урт эгшиг гэж байх биш тэгээд л тэр...
Уг нь аав ээж 2 намайг төрөхөд АРИУН гэдэг нэр өгсөн гэсэн, тэгээд бичиг баримтанд намайг бүртгэхдээ тэр нэг газрых нь хүн АА нэмцэн тэгээл АРИУНАА болцон...яагаад ч юм энүүндээ нээх дуртай биш, бичиг баримт цаасан дээр л энэ нэр байдаг гэхэд болно...[Тэхдээ өөрийнхөө нэрэндээ дургүй гэвэл муу ёр биз]
Нээрэн яагаад надад заавал Ариунаа гэдэг нэр өгсийм бол? Яагаад Номин, Цэцгээ, Нараа, Чимгээ гэж байгаагүйм бол? Тэгхээр би Ариунаа байх ёстой болхоороо л Ариунаа гэдэг нэр авсийм шиг байна. Утгайгүй юм яриад байх шиг байна...тэхдээ л би хааяа бодхоор сонин л байдгийн...ер нь нэр гэж сонин шүү.

1 comment: