Tuesday, February 1, 2011

Aмьдрал л юмуудаа...

Өнөөдөр-тийм маргааш-үгүй болох, одоо зөв, хоромын дараа буруу болох, саяхан эв эрүүл сав саруул явж байсан хүн цагийн дараа тэнгэрийн орон руу явах, өчигдөрхөн эрх чөлөөг мэдэрч явсан хүн хэцүү нэртэд сууж байх, алт өнөөдөр үнэтэй хэдхэн жилийн дараа зүгээр л үнэ цэнэгүй металл болох, өнөөдрийн хийсэн хэн нэгний үйл ирээдүйн түүх болох, саяхан л гэнэн хонгор явсан охин үрийн зулай үнэрлэх, ганцаараа олон хаврыг үдсэн залуу заяаны ханьтайгаа учрах гээд л тоочоод байвал дуусашгүй их. Энэ бүхнийг харахад амьдралд маргааш юу болохыг хэн ч таашгүй... Яг л өнөөдөр сүргээрээ байсан ан амьтад маргааш улаан номон дээр зураг төдий дурсагдаж үлдэх шиг... Энэ яваа насандаа юу эсийг үзэхвээ..Багадаа худлаа л ойлгосон юм шиг царай гаргаад яваад байдагсан...Гэтэл одоо аль хэдийнэ 18 насны босгон дээр ирчихсэн өөрийнхөө амьдралыг авч явахад улам бүр ойртсоор, бэлдсээр байна. Саяний 17 жилд үзсэн жаргал зовлон, алдаа оноо, зөв буруу бол зөвхөн эхлэл нь, үүнээс цаашлаад намайг зөндөө их адал явдал, хүнд хэцүү явдлууд, жаргалтай мөчүүд гээд зөндөө зүйл хүлээж байгаа. Иймээс одооноос суралцаж, цаашид шантрахгүй байхын төлөө өнөөдрөөсөө эхэлж хичээнээ.
Багадаа нэг их сүр болсон хн: БИ ҮХМЭЭР БАЙНА, ЯАХ ГЭЖ АМЬДАРЧ БАЙГААН энээ тэрээ гээд л солиордог байждээ, одоо бол өглөө болгон сэрээд энэ хорвоо дээр байгаадаа, өмсөх хувцас, орох орон, элэг бүтэн гэр бүл, сайхан сургууль соёлтойдоо маш их баярладаг, хэдий хүний амьдрал л юм хойно жижиг сажиг асуудалгүй байна гэж юу байхав. Гэхдээ би тэднийг тайванаар хүлээн авч өөртөө уур хилэн хураалгүйгээр шийдвэрлэдэг болж сурж байгаа. 
Ахин хэлэхэд миний бичсэн зүйлс зөвхөн миний л бодол санаа, миний ертөнцөөс гарсан болохоор та бүхнийтэй нийлэх албагүй, хэн нэгэнд зөв хэн нэгэнд буруу байх нь мэдээж.

Б.Ариуна
2010.01.04                                                

No comments:

Post a Comment