Tuesday, February 1, 2011

Бүжигний тухай

Өчигдөр хальт, жаахан ч гэсэн бүжигчиний "амьдралаар" амьдарч үзлээ. Харахад их л амархан юм шиг боловч тийм биш ажээ. Хамт бүжиглэж байгаа хүмүүсийн  хоорондох харьцаа, нэг баг болж эсэх, нэг нэгэндээ туслах зэрэг ийм жижигхэн зүйлсээс л эхэлдэг юм байна. Азаар бид 22 нэг нэгнийгээ гэсэн тусч, найрсаг, хөгжилтэй үнэхээр эв найрамдалтай байсан хэхэ. Бараг 3 долоо хоног бэлдсэн вальсаа бид хэд өчигдөр Улаанбаатар зочид буудлын УЛААНБААТАР ресторанд болсон ВЕНИЙН ВАЛЬС цэнгүүнд вальс эргэж их л сэтгэл өндөртэй үлдэцгээв. 
Тэлвииз нтрээр харахаар вальс нэг л их хялбархан харагдаад байсан чинь яг бүжиглэх гээд бэлдэхэд, сурахад тийм ч амархан бишим байналээ. Их л тэвчээр, уран налархай хөдөлгөөн, мэдрэмж гол нь бүжгэндээ хамаг сэтгэлээ зориулж байж амилдаг юм байналээ. 
Уг нь өсгийтэй гуталтай 4өөд жил л явсийн, тэгээд өндөр гутал дээр бүжиглэхэд нээх хэцүү биш байх гээл бодоод байсан чинь юу вээ аймар хэцүүм байналээ, одоо болтол хөл өвдөөд л байна хэхэ. Өсгийтэй гутал, тэгээд цэх нуруу, сайхан инээмсэглэл, бүжгийнхээ бүх хөдөлгөөнийг санах, бас болоогүй ард урд хажууд байгаа бүжиглэж байгаа хосуудтайгаа нэгэн зэрэг бүжиглэх,  гээд л зөндөө нарийн ширийн юм байналээ хэхэ.
Тэгээд л даашинзаа өмсөөд л танигдахгүй болтлоо будуулаад л, тазны ард бужигналдаад л...зарим нэгний хувьд энэ л мөрөөдөл нь, хамаг амьдралынх нь турш зүтгэж яваа гол зорилго нь ингээд л өдөржин шөнөжин бүжиг бэлдээд л, янзан бүрийн даашинз өмсөж, хэдэн давхар будуулж үзэгчдэд бүжиглэж үзүүлэх байх. Гэвч энэ миний хүсч байгаа, надад тохирох ажил биш юм байна гэдгий ойлгосон хэхэ. Мэдээж харахад үнэхээр сайхан, үзэгчидэд хамаг энергиээ, гоо сайхнаа өгөөд тэдний алга ташилтаар зоригжоод цаашдаа улам ихийг үзүүлэх гэж амьдардаг байх. 
Ямар ч байсан урлагийн амьдарлаас захаас нь жаахан үзсэндээ баяртай байна, бүжигчид гэдэг маш их эрч хүчтэй хүмүүс байдгийм байна, бид нар хэдий мэргэжлийн бүжигчдин хэмжээнд байгаагүй ч гэсэн нэг иймэрхүү л байдаг байхдаа гэдэг бодол төрөв.

2010.XII.30 5.40pm

No comments:

Post a Comment