Tuesday, February 1, 2011

сонин...

Аавын маань захиалдаг сонингууд байдгаараа л том өрөөний ширээн дээгүүр хөглөрнө..дандаа л тэгж байдаг байтал би өнөөдөр л гэнт ухаан орсон юм шиг тэр сонингууд нь нүдэнд тусав. Тэгээд нэг шар сонингийнх нь гарчиг дээр дуучин хэн ч гэнэ үү нэг бизнесмэнтэй хамт амьдарч байгаа, нэг жүжигчин нөхрөөсөө салсан, нэг загвар өмсөгч гоо сайхны мэс засалд орсон, нэг яруу найрагч адил мэргэжилтэй яруу найрагчигаа зохиол хулгайлсанд гүтгэж, тэр мэдээллүүдийн сацуу тураах эм, солонгосоос оруулж ирсэн хувцас хунар, шинэ зоогий газар гэхчлэн жижиг сажиг ямар ч хүнд хэрэг болхуйц, бидний тархинд чанартай мэдээлэл хүрчихээр нийтлэл алга байнар сонинд...

   Бодоод байхнээ ер нь тэр дуучин жүжигчидийн хэнтэйгээ суух, хэнээсээ салах бид нарт ямар хамаа байнаа? Тэр чинь тэд нарын л амьдрал, хүн алдаж болдог, хүн болгон хоорондоо таардаггүй, салж нийлж л байдаг хойно тэр нэг хүний амьдралыг улс орон даяаар цацах хэрэг байдийм боловуу? Тэгээд л ОД гэхээрээ нээх тэнгэрээс унацан, өөр гаригаас ирсэн амьтад шиг л аашлах юм...Хүмүүс нөгөө хэдийг бүүр хөөргөөд нөгөө ОД гэгчид нь тэрүүнд нь бас хөөрцөн өдөр болгон шахуу салж нийлээд л амьдралаа бүүр олоно нийтэд дэлгэчих юм. Тэхдээ бас тэд нарыг зөвтгөмөөр ч юм шиг...Ганц амьдрах хойно юу хүссэнээ хийж, яаахаа өөрсдөө мэдэж байгаа байлгүй.
Ер нь хүнд өөрийнхөөс нь илүү хүний амьдрал дандаа сонирхолтой байдаг хойно ингэдийм шиг байна.
Би ч өмнө нь бас имй шар сонин сэтгүүл уншаад л тэр тэрнэээсээ салчиж гэнэ энээ тэрээ гээд явдаг байснаа санажийн. Харин ойрийн 3,4 сар тийм янз бүрийн мэдээ сонирхох нь багассан. Би тэр өөр хүний амьдралыг мэдээд надаа ямар ч ашиггүй, дэмий л цаг үрэхийн нэмэр гэж бодоол тэр...Тэгээд өөрийнхөө амьдралыг хараад байсан чинь тэр хүмүүсийнхээс дутхааргүй сонирхолтой, адал явдлаар дүүрэн байсан хэхэ.

За өөр юу ч билээ...одоохондоо ингээд боллоо 

2010.XII.8 7.45pm

1 comment:

  1. shar sonind yostoi l tiimerxvv yum bichdeg dee :P.. Namaig shar sonind baixad setgvvlch nariin belddeg medee n neg iimerxvv l yum baidag baisan :P xoorxii oor sedew olj chadaxgvi... amidrax gej l ter biz :D

    ReplyDelete